Амиа алдсан 19 настай иргэн нь Паркийн цагийн ажилтан байжээ

Хүүхдийн паркийн Галзуу хулгана тоглоом дээр суусан 19 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Амиа алдсан иргэн паркийн цагийн ажилтан байсан бөгөөд саяхан ажилд орсон гэж Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Ариунжаргал мэдээлжээ.

Өнөөдөр амралтын өдөр нь байсан тул энгийн үйлчлүүлэгчийн хувьд ирээд байв. Паркийн зүгээс гүнээ эмгэнэл илэрхийлэв.
Харин  бэхэлгээ сөхөгдсөн, хажуу тийш унасан гэх мэт асуудал байгаагүй гэлээ.

Эх сурвалж: Newswire.mn

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn