Казакстаны эдийн засгийн сайд асан Бишимбаев өөрийн эхнэрээ онц хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн хэрэг дэлхий нийтийг цочирдуулаад буй.
Тэгвэл Казахстаны өөр нэг төрийн алба хаагчийн эхнэр шүгэл үлээлээ.
Тодруулбал, Казахстанаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа элчин сайдын зөвлөхийн эхнэр 10 жилийн хугацаанд нөхрийнхөө хүчирхийлэл дарамтанд буйгаа мэдээлж, улмаар албан тушаалаас нь буулгаж, хориулахыг хүсэж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр “Би АНЭУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Мамаш Сакен Ташкенбайулын эхнэр Мамаш Карина Госмановна байна. Би 10 жилийн турш хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдэж байна. Миний эсрэг үйлдсэн бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийх нь төлөө дипломат эрхийг нь хасуулж, шоронд хориулахыг хүсэж байна” хэмээжээ.
Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба АНЭУ-д суугаа элчин сайдын зөвлөхийг эргүүлэн татаж, хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Akipress