Энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 буудал орчмоос ажлаа тараад харьж явсан Б.О гэх залуу алга болж, улмаар таван хоног эрэн хайсны эцэст түүний цогцосыг өчигдөр олсон.
Тавдугаар сарын 10-ны өдөр 16:30 минутын үед ажлаасаа гэр лүүгээ харих гэж гараад сураггүй алга болсон юм. “Хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад очно” хэмээн гэрийнхэнтэйгээ ярьсан байдаг.
Тэгвэл тухайн өдөр БЗД-ийн Монел орчмын автобусны буудал дээр автобусанд хүн нас барсан байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг шалгахад талийгаач Б.О байжээ.