Өчигдөр/2024.06.16/ Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгай” /гахай байрны хажууд сумын төвөөс зүүн урд зүгт таван км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ тогтоол усны эрэг дээр таван хүн аялаж явснаас хоёр нь усанд живж, амь насаа алджээ.
Амь насаа алдсан 18, 19 настай залуус төгсөлтийн баяраа хэсэг бүлгээрээ тэмдэглэж явахдаа осолдсон гэсэн мэдээллийг ОБГ-аас өгөв.
Тухайн өдөр халуун өдөр байсан тул сэрүүцэх зорилгоор гол усанд орж байгаад тус хэрэг гарчээ.
Эцэг, эхчүүд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, голын гүнд орохгүй байх, хүүхэддээ тавих анхаарал хяналтаа сайжруулахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Эх сурвалж: DBS TV