Эверестийн оргилд туслах буюу хөтөчгүйгээр гарахыг оролдсон Монголын хоёр уулчин 8000 метрийн орчмоос сураггүй алга болоод хоёр хонож буй талаар Everest today мэдээллээ.
8K Expeditions компанийн захирал Пэмба Шерпагийн хэлснээр Цэдэндамбын Өсөхжаргал, Лхагважавын Өсөхжаргал нар нь 5-р сарын 12-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон байна.
Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбогджээ. Сураггүй алга болсон даруйд уулчдыг хайх ажиллагаа эхэлсэн байна.
Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан бөгөөд ямар нэгэн хөтөч, туслахгүйгээр авиралтаа үргэлжлүүлж байжээ.
Эх сурвалж: thehimalayantimes.com