Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж, бусдадаа үлгэр дуурайлал болон манлайлж, 2025 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн дараах хуульчид шилдгээр тодорлоо. Үүнд:
Мөн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор хуульч Л.Энхсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр хуульч Л.Пүрэвбямба нар шагнагдсныг гардуулан өгсөн юм.
Энэ жилийн “Фемида” ёслолын ажиллагааг зохион байгуулахад “Грата Интернэшнл Монголиа” олон улсын хуулийн фирм, Өмгөөллийн “Анта партнерс” ХХК, “Сүлд Эм Жи Легал” ХХН, “Компас консалтинг” ХХК, “Лекс консалтинг Бюро” ХХК, “Чимид” сан, “Номин” ХКК-ийн Эрх зүйн газар дэмжлэг үзүүлжээ.
Эх сурвалж: Хуульчдын холбоо
