Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “Ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 66 настай эмэгтэй Б гэгч хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хамаарал бүхий 46 настай эмэгтэйн биед халдаж, амийг нь хохироосон хэрэг 2024 оны гуравдугаар сарын 19-нд гарсан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11-р зүйл 2.2.7, мөн хэсгийн 2.8-д зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, Б-г яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр дуусган, Шүүхэд шилжүүлэх саналтайгаар аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.