Кувейтийн сүлжээ дэлгүүрүүдэд монгол хонины мах худалдаалж эхэлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сошиал хуудсаараа нэгэн таатай мэдээ дуулгажээ.

Тэрээр “Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оноос эхлэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр ажилласны дүнд Эль-Кувейт хот дахь “Carrefour”, “Monoprix” зэрэг сүлжээ хүнсний дэлгүүрүүдэд монгол хонины махыг худалдаалж эхэллээ. Цаашид манай улсаас долоо хоног тутам 30-100 тонн хүртэл хэмжээгээр хонины сэврээсэн мах импортлон авах боломжтойгоо кувейтын талаас мэдэгдэж, халал аргаар мах бэлтгэн нийлүүлэх хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж байна” хэмээн бичсэн байна.

Цаашид манай улсаас долоо хоног тутам 30-100 тонн хүртэл хэмжээгээр хонины сэврээсэн мах импортлон авах боломжтойгоо Кувейтын талаас мэдэгдэж, халал аргаар мах бэлтгэн нийлүүлэх хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn