Нийслэлд нэр дэвшигчид хамгийн бага нь 99 сая,хамгийн их нь 897 сая төгрөгийн зардал гаргана  

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам, эвсэлүүд  нэр  дэвшигчдээ тодруулаад байна.

Уг сонгуульд нэр дэвшигчдийн гаргах зардлын дээд хэмжээг  аудитын байгууллага тогтоодог. Тэгвэл нийслэл болон дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид ямар хэмжээний зардал гаргах вэ?

Аудитын байгууллагын тогтоосноор хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээнээс зардлын хэмжээ хамаарах ажээ.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид хамгийн өндөр буюу 897 сая төгрөг зарцуулж болох бол Багахангай дүүрэгт нэр дэвшигч дээд тал нь 99.5 сая төгрөг зарцуулах ажээ.

Дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд Багахангай хамгийн бага буюу 40 орчим сая төгрөг, Хан-Уул хамгийн өндөр буюу 167 сая төгрөг зарцуулахаар зардлын дээд хэмжээг баталжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn