Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд 2000 гаруй зочин төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэ жилийн чуулганаар яригдах гол асуудал нь ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал ба газрын ховор элементийг хэлэлцэх нь анхаарал татаж буй. Үүнээс гадна,
-Хот байгуулалт, архитектур,
-Эрчимжсэн хөдөө аж ахуй,
-Аялал жуулчлал,
-Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого,
-Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг,
-Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл,
-Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулах юм.
Төрийн ордон болон Чингис хааны музейд болох 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор явагдах юм. 2010 оноос хойш жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганд аливаа асуудлыг эцэслэн шийдэх үр дүн гаргахгүй ч эдийн засгийн талаар салбар бүрээс төлөөлөл оролцон санал бодлоо солилцож, зохих саналуудыг дэвшүүлж чаддагаараа давуу талтай. Чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцож ирсэн юм.