УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилуулахаар санал болгоно

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын дарга болон шинэ Засгийн газрыг хэрхэн байгуулах талаарх саналаа эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ гаргажээ.

Тэрбээр Засгийн газраа эвслийнх болгохоор АН болон ХҮН-д санал тавьжээ.

Мөн УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг томилуулахаар санал болгохоо илэрхийлжээ. Харин улстөрийн хүрээнийхний нэг хэсэг нь сошиалаар Ж.Энхбаяр, Б.Энх-Баяр нарын нэрийг УИХ-ын даргад ярьж байна хэмээн сэвүүлж буй.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn