Эрх баригч МАН-ын Бага хурал Их хурлаа зарлахаар хуралдана

Сүүлийн үед монгол төрийн зовлон болоод байгаа эрх аригч МАН Бага хурлаа энэ долоо хоногт хуралдуулахаар болсон гэлээ. Энэхүү Бага хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр болсон гэнэ.

Тэд: Нэгдүгээрт: намын Их хурлынхаа товыг гаргана.

Хоёрдугаарт: Их хуралд хэдэн төлөөлөгч оролцох тоог батална.

Гуравдугаарт: Төлөөлөгч нарыг хэрхэн яаж сонгох журмаа батлах болсон аж. Тус Их хурлаар МАН-ын дараагийн дарга сонгогдоно, мөн УДШ-д бүртгүүлэх намын шинэ дүрэм, журмыг хэлэлцэж батлана.

Одоогоор МАН-ын шинэ даргын суудалд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар нэр дэвшихээр болоод байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn