ХҮН Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаар Д.Гантулгыг томиллоо

Өчигдөр АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөрөө боловсруулах албаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоор ахлуулахаар болсноо мэдэгдсэн. Тэгвэл УИХ-д найман суудалтай, Засгийн газарт хоёр сайдтай ХҮН намын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн штабаа удирдах хүнээ тодрууллаа.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Доноровын Гантулгыг томилжээ. Түүний хувьд өмнө нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оноос Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.

Сүүлд Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Боловсролын дэд сайдаар томилогдон ажиллаж байсан удаатай.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn