Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна Нарантуул 1,2-ыг авч ирэхгүй, харин монгол өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлнэ гэлээ.
Хотын дарга Х.Нямбаатар:
Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан. Хоол худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийсэн. Өмнөх жилүүдээс ялгаатай нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ хоол хүнсний 177 асрыг дэлгэхээр бэлдсэн. Өмнөх жилд өөрсдийн стандартын шаардлага хангасан, хангаагүй асраар иргэдэд үйлчилдэг байсан бол нийслэлийн захирагчийн ажлын албанаас нэгдсэн асрын зохион байгуулалтыг хийсэн. Худалдаа эрхлэгчдэд зориулж нийтдээ 65 асрыг бэлдсэн.
Хувиараа худалдаа эрхлэгчдэд зөвшөөрөл олгохгүй. Өөрөөр хэлбэл, төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хар зах шиг болгохгүй. Гутал, хувцас зарах зөвшөөрөл олгохгүй.
Тиймээс хувиараа худалдаа эрхлэгчид цэнгэлдэх рүү ирж улсын баяр наадмын үеэр хоорондоо зөрчилдмөөргүй байна.
Цагдаагийн байгууллага үүн дээр хяналт тавьж ажиллана. Энэ жил наадмаараа наадсан шиг наадъя.