УИХ-д таван удаа сонгогдон ажиллажсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нам нь нэр дэвшүүлээгүй бус өөрөө нэр дэвшихгүй хэмээн нэрээ татсан гэлээ.
Тэрбээр “Би амьдралдаа сайн жишиг тогтоодог хүн. Улсад сүүлийн найман жил тасралтгүй түрүүлээд өөрийгөө татсан. Түүнтэйгээ адил таван удаа УИХ-д сонгогдож ажиллаад, нэрээ татаж байна.
Цас зудын үеэр ч ажилласан. Зүүн бүсэд миний рейтинг Ерөнхий сайдын дараа тасархай хэвээр байгаа.
Энэ удаад дэвшихгүй гээд нэрээ татсан. Би надад боломж олгооч гэж хэнд ч, хаана ч хэлж байгаагүй.
2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, иргэдийнхээ итгэлийг олсон хүн. Би тэр итгэлийг алдаагүй явж байгаа. Миний нэр алдар, гар цэвэр.
Бага хурлын өмнө ч нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. УИХ-ын гишүүн хүн ямар жудагтай байхыг өөрөө үлгэрлэж, үе үеийн гишүүдээс шаардаж ирсэн хүний хувьд Ерөнхий сайд залуугийн хувьд авлигал, албан тушаалын ангид байх хууль, эрх зүйн шийдвэрүүдийг гаргуулж чадсан гэж бодож байна, дэмжиж байгаа” гэлээ.