АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү хагас шигшээд Казахстаны бөхийг цэвэр ялсанаар мөнгөн медалийн болзол хангасан.
Тэгвэл Б.Баасанүү Италийн бөх Ассунта Скуттотой барилдан ялалт байгуулж, алтан медалийн эзэн боллоо.