Нам эвслүүд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа ирэх Даваа гарагт дуусгавар болж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ.
Нэр дэвшихээр горилогчид намдаа хүсэлтээ хүргүүлсэн талаар өөрсдийн цахим хуудаснаа мэдээлж буй.
Тэгвэл философич, доктор С.Молор-Эрдэнэ нэр дэвших хүсэлтээ өгчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “УИХ-д нэр дэвшинэ! 2024 оны УИХ-ын сонгуульд Иргэний Зориг – Ногоон намаас Нийслэлийн тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өглөө” хэмээн нийтэлжээ.