УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн асуудлаар Ёс зүйн дэд хороонд ханджээ

УИХ-ын гишүүн Нара буюу М.Нарантуяа өөрийн цахим хуудсаар бараа сурталчлан, lIVE хийсээр байгаад олон нийт дургүйцэж, түүнийг УИХ-ын гишүүний  ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжилж байгаа.

Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд ханджээ. Тэрээр  холбогдох хуулиар “Албан тушаалын албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно” гэсэн заалттай. Иймээс УИХ-ын гишүүн М.Нарантуяа нь энэ хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй асуудлаар Ёс зүйн дэд хороонд ханджээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn