Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэлтсийн дарга Ч.Содбилэг БНАСАУ-д Монгол Улсаас суух Элчин сайдын яамны дипломат ажилтнаар томилогджээ.
Уг томилгоог Гадаад харилцааны яамнаас хийсэн байна. Ч.Содбилэг УИХ-ын сонгуулийн өмнө ардчиллын алтан хараацай С.Зориг агсны гэргий Б.Булгантай ярилцлага хийж, олны танил болсон нэгэн.
Тухайн үед түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн хэмээн сошиалаар бичиж байсан. Үнэхээр ч “Женко” хэмээх Х.Баттулгатай ойр гэдэг нь түүний сошиал хуудаснаас илэрхий харагдах ажээ.
Тэрээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Засгийн газрын үг, илтгэл бичих хэлтсийн даргаар ажиллаж байжээ.