Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт
- Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан
- Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан
- Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”
- Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан
- Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял ногдуулсан.
Шүүхийн шийдвэр гармагц өнгөрөгч баасан гарагт /2024.07.19/ түүнийг 461-р нээлттэй хорих ангид хүргэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн нь төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүсэлт, шаардлагыг хүргүүлэхээр болжээ.