УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонгов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсан тухай тогтоолуудыг уншиж танилцууллаа.

Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, батлав. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн тухай бүлгийн дарга нь танилцууллаа.  Улмаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжлээ.

БОЛОВСРОЛ:

  • 1998 онд Монгол Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын Хуазонг Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
  • АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүд 100 хувиар дэмжсэнээр баталлаа.

БОЛОВСРОЛ:

  • 1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч
  • АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 1995-2009 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга
  • 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
  • 2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
  • 2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг тус, тус сонгосныг танилцуулж, баталсан юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлахтай холбогдуулж, 20 минутын завсарлага өгөхийг хүссэнийг дагуу 11.00 цаг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn