Өчигдөр УИХ-ын гишүүний тангараг өргөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байгаад тойрогт нэр дэвшин сонгогдсон зөвлөхүүдтэйгээ дотночлон ярьж буй зураг үлджээ.
Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад тойрогт нэр дэвшсэн Ж.Энхбаяр, Т.Мөнхсайхан, С.Лүндэг, З.Мэндсайхан нар УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа юм. Жагсаалтаар Д.Бум-Очир Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад гишүүн болсон.
Мөн түүний дүү У.Отгонбаяр УИХ-ын гишүүн болсон.
Дээрх зураг дээрх гурав бол Ерөнхийлөгчийн зөвлөхөөс гишүүний суудалд очсон Т.Мөнхсайхан, С.Лүндэг, З.Мэндсайхан нар юм.
Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нар ялалт байгуулж чадаагүй.