УИХ-ын анхдугаар чуулган эхэлж, 126 гишүүд тангарагаа өргөж байна.
Шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолсны дараа чуулганы танхимын хойморт суудлаа эзэлсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт мэхийн ёсолж буй. Мөн төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Номтойбаяр, Б.Батбаяр нар Ерөнхийлөгчид ёсолсонгүй.
УИХ-ын гишүүний тангараг:
Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол УлсынҮндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөнө.