СЕХ: Байнгын хаягаасаа өөр газар байгаа бол саналыг нь урьдчилан авах, цахимжуулах шаардлагатай байна

СЕХ-ын дарга П.Наранбаяр УИХ-ын анхдугаар чуулганаар ирэх жилүүдийн санал хураалтад тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгааг онцлов.

Тэрбээр “Цаашид сонгууль зохион байгуулахдаа санал авах ажиллагааг урьдчилан авах, хэсэгчлэн цахимжуулах чиглэлээр техник технологийн шийдлийг гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Ингэснээр улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн ажилтнууд, оюутнууд, онцгой байдлын чиг үүргийн байгууллагуудын алба хаагчдын саналаа өгөхөд хүндрэл гарахгүй болно.

Байнгын оршин суугаасаа өөр газар байгаа бол саналыг нь урьдчилан авах, саналаа өгөхөд нь цалинтай чөлөө олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn