Ч.Лодойсамбуу: Хэрэв эвслийн Засгийн газар байгуулбал шинэ МАНАН бүлэглэл үүснэ

УИХ-ын 12-р тойрог Хан-Уул дүүргээс сонгогдсон Ч.Лодойсамбуу эвслийн Засгийн газар байгуулах талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “2004-2008, 2008-2012, 2012-2016 онуудад хамтарч эвссэн туршлагатай. Үүний дүнд МАНАН үүссэн. Хамтарч хулгай хийсэн, хамтарч хулгайн схем хийсэн. Шинэ МАНАН үүсгэж болохгүй.

Төрийн ажил талаасаа ямар ч хариуцлага, хяналтгүй Засгийн газар болно.

Улс төрийн нам эрх мэдэл аваад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор сонгуульд ордог.

Бид цаасан дээр парламентын засаглалтай гэдэг боловч одоогоор Ерөнхий сайдын засаглалтай байгаа.

Улс төржихгүйгээр том том ажлуудаа явуулая гэсэн үндэслэлээр эвсэе гэж байгаа. Гэтэл ямар ажил хийх нь тодорхойгүй.

Засгийн газраа хэрхэн цомхон, мэргэжлийн түвшинд аваачих, ямар ажил хэрэгжүүлэхээ яг тодорхой болгох хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn