22:00 цаг болж УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөлөө.
СЕХ-ноос шууд дамжуулснаар шууд лсын хэмжээнд нийт сонгогчдын 69.3 хувь нь саналаа өглөө.
Үүнд зарим хороодын нэмэлт мэдээлэл болон гадаад дахь иргэдийн ирцийг оруулж тооцно гэв. Эдгээрийг нэмж тооцоод улсын хэмжээнд ирц 70 хувьтай гэж тооцож болно гэж СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэв.
Сонирхуулахад, 1992 оны сонгуулийн ирц хамгийн өндөр буюу 95,6 хувьтай байсан бөгөөд 21 сая төгрөгийг зарцуулжээ. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц хамгийн бага буюу 73.6 хувьтай байсан юм.