УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын үеэр АН-аас гаргаж буй хууль бус үйлдлүүдийн талаар МАН-аас мэдээллээ.
Мэдээлэлд:
- УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт АН-ынхан хууль бусаар мөнгө тарааж байсан нь
- УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт АН-аас нэр дэвшигч Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт иргэдэд тарааж байсан нь
- УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 5 мянгын дэвсгэртээр 300 мянган төгрөг тараасан нь
- УИХ-ын 1-р тойрог Баянхонгор аймгийн 10-р багт АН-аас нэр дэвшигч Ганбат 100 мянган төгрөг тараасан нь тус тус нотлогдож, хуулийн байгууллагад шилжиж, шалгаж эхэлсэн.
- Мөн УИХ-ын 11-р тойрогт АН-ын ажиглагч нар “өөдөөс чинь хараад сууж байна, АН-д саналаа өг” гэж 99789846 дугаараас зурвас бичсэн нь баримтаар нотлогдсон.
- УИХ-ын 8, 10, 1, 7-р тойргуудад иргэдийг зохион байгуулалтайгаар зөөж, саналыг нь өгүүлж байна.
АН МАН-аас нэр дэвшигчдийн алдар хүндэд халдах зөрчлийг удаа дараа гаргасны дагуу хуулийн байгууллагад хандсан.Үүнд Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, 300 гаруй хуурамч хаягийг илрүүлсэн гэлээ.