Сонгогчдын ирц 20:00 цагийн байдлаар 61.5 хувьд хүрэв

УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Харин 20:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 61.5 хувьд хүрчээ.

Аймгуудаас Завхан аймаг хамгийн өндөр буюу 68.2 хувийн ирцтэй байгаа бол хамгийн бага ирцтэй нь 56.3 хувийн ирцтэй Сэлэнгэ аймаг байна. Нийслэлийн дүүргүүдийн тухайд хамгийн өндөр ирцтэй нь 67.2 хувийн ирцтэй Багахангай, хамгийн бага ирцтэй нь 58.5 хувийн ирцтэй Чингэлтэй дүүрэг байна.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эрэгтэй сонгогчдын 57.9, эмэгтэйчүүдийн 66 хувь нь саналаа өгчээ. 20-29 насны сонгогчдоос бусад насны сонгогчдын ирц 50-иас дээш хувьд хүрээд байна.

Санал хураалт дуусахад цаг гаруйхны хугацаа үлдлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn