Л.Гантөмөр:Өнөөдрийн зурхайд эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж буусан

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр саналаа өгөх үеэрээ дараах ярилцлагыг өгөв.

Тэрээр  залуучууд сонгуульдаа ирц өндөртэй оролцож байгааг харах сайхан байгааг хэлж,  өнөөдрийн зурхайд  эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж буусан хэмээлээ.

Мөн сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа наадмыг хийнэ. Түмэн олондоо сайхан наадахын ерөөлийг өргөж байна. Мөнх хөх тэнгэр миний Монголыг ивээх болтугай гэв.

Сонгуулийн холимог тогтолцоо нь санал гээгддэггүй тогтолцоо, сонгогчийн санал   бүр бодит үр дүнгээ өгнө.  Сонгогч бүрийн өгсөн санал гээгддэггүйгээрээ асар их ач холбогдолтой. Тийм учраас итгэлтэйгээр саналаа өгөөрэй гэв.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа арай богинодов уу гэж харж байгаа. Ард түмэн шинэ хүнийг сонгоно гэдэг илт хүсэл байсан учраас бид шинэ залуучуудаа дэвшүүлсэн. Үүгээрээ алдаагүй гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn