МАН-аас мэдээлэл хийлээ. Сонгуулийн ирц өндөр байна. Гэхдээ АН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдлүүд гарч, баримтаар баталгаажсан.
Тухайлбал, мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтуудыг гар утсаар, мессэжээр өгч байна.
Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудыг тэтгэлэгт хамруулна хэмээн худал амлаж байна. Мөнгө тараалт бүх тойрогт хэрээс хэтэрлээ.
Булган аймгийн АН-ынхан иргэдийн регистрийн дугаарыг тулгаж мөнгө тарааж байгаа нь баримтаар батлагдлаа.
Өвөрхангай аймгийн зах зээр 150 мянган төгрөг тараасан нь баримтаар батлагдсан. 4-р тойрогт нэр дэвшигч Мөнхөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, зах,худалдааны төв дээр иргэд, сонгогчдын гарт нь бариулж байгаад бичлэгээр баталгаажсан. Холбогдох байгууллагад хандсан.
2024 оны зургадугаар сарын 26-ны орой Арвайхээр сумын 8-р багт орой ээж, аавдаа өгөөрэй хэмээн дугтуйтай 300 мянган төгрөг айлуудад тараасан.
Гар утас руу нь мессэж бичиж, та бүхнийг харж, хянаж байгаа шүү гэх мэтээр сонголтод нөлөөлж байна.
Хүн зөөх үйлдлүүд их гарч байна. Жишээ нь, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүд, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад дугааргүй машинтай хүн зөөх зөрчлүүд гарлаа.
Тиймээс хууль бус эдгээр үйлдлээ зогсоохыг МАН-ын зүгээс АН-д шаардаж байна гэв.