Сонгууль-2024: 20-29 насны залуучуудын ирц хамгийн муу байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 07.00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 15 хувьд хүрчээ. УИХ-ын сонгуулийн 7-р тойрог/Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь/-т ирц хамгийн өндөр буюу 16.6 хувьтай байгаа бол 3-р тойрог/Баян-Өлгий/-т хамгийн бага буюу 7.3 хувьтай байна.

Насны ангилал болон хүйсийн хувьд:

  • 18-19 насны эрэгтэйчүүдийн 9.4 хувь, эмэгтэйчүүдийн 8.8 хувь
  • 20-24 насны эрэгтэйчүүдийн 6.3 хувь, эмэгтэйчүүдийн 6.1 хувь
  • 25-29 насны эрэгтэйчүүдийн 7.5 хувь, эмэгтэйчүүдийн 7.3 хувь
  • 30-34 насны эрэгтэйчүүдийн 9.4 хувь, эмэгтэйчүүдийн 9.4 хувь
  • 35-39 насны эрэгтэйчүүдийн 11.2 хувь, эмэгтэйчүүдийн 10.9 хувь
  • 40-44 насны эрэгтэйчүүдийн 11.9 хувь, эмэгтэйчүүдийн 12.2 хувь
  • 45-49 насны эрэгтэйчүүдийн 13.9 хувь, эмэгтэйчүүдийн 14 хувь
  • 50-54 наснай эрэгтэйчүүдийн 16.4 хувь, эмэгтэйчүүдийн 16.1 хувь
  • 55-59 насны эрэгтэйчүүдийн 20.4 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь
  • 60-64 насны эрэгтэйчүүдийн 27.3 хувь, эмэгтэйчүүдийн 25.3 хувь
  • 65-70 насны эрэгтэйчүүдийн 34.7 хувь, эмэгтэйчүүдийн 30.7 хувь
  • 70-аас дээш насны эрэгтэйчүүдийн 43.6 хувь, эмэгтэйчүүдийн 36.3 хувь саналаа өгчээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn