Н.Номтойбаяр:Тувагийн боомтоор эрүүгийн хэрэгтнүүдийг хэн яах гэж оруулж ирснийг шалгах ёстой

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийв. Тэрээр

-МАН-ын даргын гүтгэлэг, худал мэдээлэлд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо манай эвслийн гишүүдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хассан Бид давж заалдаж, хугацаа оройтсон ч үнэмлэхээ авсан.

Зарим нь сонгогчидтойгоо уулзаж чадсангүй. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүйгээр   цагдаа нар манай штабыг битүүмжилж, сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ асуудлаар бид шүүхэд хандана.

Намайг нэр дэвшсэнээс хойш  хувийн  утас, албаны утас, миний маршрут зэргээр мөрдөж, цагдах, утас чагнах зэрэг үйлдлүүд гарлаа.

Хамгийн ноцтой нь  Увсын Тувагийн боомтоор ОХУ-аас эрүүгийн хэрэгтнүүд орж ирсэн. Би тагнуулын байгууллагад ажилладаг байсан  учраас баримтгүй, гудамжнаас сонссон юмаа ярьдаггүй.

Энэ сонгууль анхнаасаа хууль ёсны дагуу, шударга болоогүй. Монголчууд өөрсдөө сонгуулиа хийж чадахаа больсон байна.  Долдугаар сарын 1  давтагдахад ойрхон байна. Хэрэв тохиовол Л.Оюун-Эрдэнэ буруутай.

Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүй цагдаа нар манай штабыг хаасны дараа “Үндэсний эвсэл”-ийг сонгуульд оролцох боломжгүй боллоо гэх мессеж түгээлээ. Маргааш “Үндэсний эвсэл” бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгуульд оролцоно. Иргэд, сонгогчид минь битгий төөрөгдөөрэй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn