УИХ-ын сонгуулийн 2-р тойрог Увс, Ховд, Говь-Алтай, Завханд МАН-аас нэр дэвшигч, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сонгуулийн зардалдаа бусдаас хандив авалгүй, өөрийгөө санхүүжүүлжээ.
Тодруулбал, тэрбээр хандивын дансандаа 1.4 тэрбум төгрөг байршуулж түүнээсээ зарцуулалт хийж, сурталчилгаагаа хийжээ:
- Тараах материал хэвлүүлэх, иргэдэд тараахад 81 сая 220 мянга
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 230 сая 433 мянга 285 төгрөг
- Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 38 сая
- Цахим орчин ашиглах зардалд 82 сая 500 мянга
- Бусад зардалд 6 сая 780 мянга 700 төгрөг зарцуулсан гэж тайлагнажээ.