Сонгууль-2024: Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг туршиж, шалгалаа

Сонгуулийн автоматжуулсан системийг шалган турших, баталгаажуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.  Уг үйл ажиллагаанд нам, эвсэл, ТББ-ын төлөөлөл оролцож, санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг туршин шалгасан байна.

Шалгаж, баталгаажуулсны дараа санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг сонгууль зохион байгуулах хэсгийн хороод руу явуулна.

Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Бат-Эрдэнэ “Аймгийн сонгуулийн хороод тагнуул, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран санал тоолох төхөөрөмж, саналыг хуудсыг авч явахад бэлэн боллоо. Мэргэжлийн байгууллагууд шалгаж баталгаажуулсны дараа сонгуульд оролцогчдоор баталгаажуулж буй ажил ажил” гэв.

Уг үйл ажиллагаанд оролцсон нам, эвсэл, ТББ-ын төлөөллүүд дурын санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг туршиж үзэж байна. Мөн сонгуулийн ажиглагч ТББ-ын төлөөллүүд  саналын хуудсыг халуун индүүгээр халааж, сонголтыг өөрчилж болох эсэхийг шалгаж байна.

Энэ удаагийн сонгуулиар саналыг 100 хувь гараар тоолж баталгаажуулна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn