“Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл нийт 76 нэр дэвшигчийг тодруулсан хэмээн тэргүүн Н.Номтойбаяр нь мэдэгдсэн. Жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлээд байгаа юм. Нэг улс төрч – 1000 мэргэжилтэн зарчмын хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон мэргэжилтнүүдийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлж байна хэмээн тэрбээр онцолсон.
Жагсаалтыг нь “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравт, Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа багтжээ.