МАН-ын Бага хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулж буй.
Тэгвэл Монгол Ардын намын жагсаалтыг “ОНДО”-гийн үүсгэн байгуулагч Ч.Анар нарын гурван инженер тэргүүлж байна.
Тодруулбал, “ОНДО” компанийг үүсгэн байгуулагч Ч.Анар, Шарк Д.Энхтүвшин, архитектор Ганзоригийн Лувсанжамц нар жагсаалтад багтсан байна. Г.Лувсанжамцын хувьд Токиогийн их сургуулийн хот төлөвлөлтийн магистрант, архитектор мэргэжилтэй нэгэн юм.
Мөн жагсаалтын 12-т ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа жагсаж байгаа бол хотын даргын орлогч О.Номинчимэг 16-д жагсаж байна.