ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд жагсаалтаар нэр дэвшихээ мэдэгдлээ.
Тэрбээр “Би хувь хүний хувьд ХУД-ээс сонгогдсон.
Намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж, хөдөө орон нутгаар намынхаа гишүүдийг танилцуулах байдлаар явна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь олголт бол намын дарга, Ерөнхий сайд тойргийн төлөөлөл байж болохгүй. Монгол Улсын төлөөлөл байх ёстой. Энэ бол зарчим.
Парламентийн засаглалтай улсуудад намын дарга нар засгийн эрхэнд гарах юм бол Ерөнхий сайд болдог, түүнээс Ерөнхийлөгч болно гэж мөрөөдөөд их хурлын даргын зөөлөн сандал дээр суудаг. Үр дүнд нь хулгай явдаг.
Тиймээс бусад намын дарга нарт уриалж байна. Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нам аль нэг тойргийг төлөөлж болохгүй.
Би Л.Оюун-Эрдэнэтэй Хэнтий аймгийн төсөв, хөгжлийн асуудлаар мэтгэлцмээргүй байна. Л.Гантөмөртэй бас нэг дүүргийн асуудлаар мэтгэлцмээргүй байна” гэлээ.