АН-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгсөн комедиан Д.Амартүвшин:
Манай нам нэг жил бүртгүүлэх гээд бүртгүүлж чадаагүй. Харин АН нэр дэвших боломжоор хангаж байна.
Асуудалд хамгийн рациональ байдлаар ханддаг иргэдтэй юм уу гээд СБД, ЧД-ийг сонгосон. Би өөрөө бас СБД-ийн уугуул иргэн. СБД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хажууд амьдардаг. Тэрийгээ бодсон ч гэсэн, өөрийн амьдардаг, сайн мэддэг газраа нэр дэвшиж байна.
Миний хувьд аль болох мөнгөгүйгээр энэ сонгуулийг хийе гэж бодож байгаа. Сайн дураараа намайг дэмжиж байгаа хүмүүс бол сайн дураараа ухуулагч хийх байдлаар зардал багатай хийе гэж бодож байгаа.
Хэтэрхий данхар төр, өндөр татвар гээд хүмүүс үнэхээр залхчихсан байна.
Эрх баригч нам сонгуульд ялж л байвал юу ч хийхээс буцахгүй болсон байна. Энэ удаагийн сонгууль бол данхар төрийг хязгаарлах сүүлийн боломж.