Өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын гишүүд С.Баярцогт, С.Эрдэнэ нарыг нэр дэвшүүлэхгүй байхыг шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлсэн.
С.Баярцогт, С.Эрдэнэ нар иргэдийн дунд маш сөрөг рейтингтэй байгаа нь тус намыг дахин ялагдалд хүргэх өндөр магадлалтай гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр 12:30 минутад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж АН-ын Үндэсний жигүүрээс мэдээлэл хийхээр болжээ.