ЖҮДО ДАШТ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү хагас шигшээд Казахстаны бөхийг цэвэр ялсанаар мөнгөн медалийн болзол хангасан.

Тэгвэл Б.Баасанүү Италийн бөх  Ассунта Скуттотой барилдан ялалт байгуулж, алтан медалийн эзэн боллоо.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn