Энэ хүмүүсийн дийлэнх буюу дөрөв нь Ц.Элбэгдоржийн хамааралтай хүмүүс байна. С.Баярцогт гэхэд бүр 1998 онд Ц.Элбэгдоржийн анхны Засгийн газарт Байгаль орчны сайдаар томилогдож байсан нэгэн. 2004 онд Ц.Элбэгдорж хоёр дахиа Ерөнхий сайд болохдоо ЗГХЭГ-ын даргаараа С.Баярцогтыг ажиллуулж байв. Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болох үед хуулийн зөвлөх болж, улмаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдож байсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг 2015-2017 онд илрүүлсэн гэх эрүүдэн шүүсэн хэргийг зохион байгуулагчдын нэг гэгдэж байгаа билээ.
Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийн хувьд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хөх хот дахь Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Саяхан Б.Хурцтай “Лайвтай зочин” хэмээх ярилцлагын нэвтрүүлэг хийж цацсан. Б.Хурц хэн билээ гэхээр ойлгомжтой асуудал.
Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Батзаяа ч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жил хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан бөгөөд Ц.Элбэгдорж түүнийг АН-д хөтлөн оруулж ирсэн гэгддэг. Ийнхүү 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг Ц.Элбэгдоржийн хүмүүс хийж байгааг гайхах хүн олон байна.