Эхнэрээ зодож ял авч байсан Д.Сүндий сонгуулийн сургаар АН-ын байраар эргэлдэж явна

Сонгууль ч тэгээд хэн хүнийг ил гаргаж ирэх юм даа. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Дорноговьд нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнгийн мөнгөө төлсөн “Нэткапитал”-ын Д.Сүндий нэлээд идэвхтэй явсан. Гэвч АН түүнийг нэр дэвшүүлээгүй. Тиймээс Д.Сүндий Нийслэл хотын Чингэлтэй дүүрэгт “Сахигтун. Үндсэн хулийн 19 эвсэл” гээчээс нэр дэвшсэн.

Түүний улстөрд орох гэсэн тэрхүү их хүсэл тэгэхэд талаар болсон. Удалгүй эхнэрээ зодсон хэргээр шүүхээр орж ял авсан ч удалгүй суллагдсан. Түүний үйлдсэн хэрэг саяхан Казахстанд эхнэрээ зодож хөнөөсөн экс сайдын хэрэг мэт. Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев шүүхэд мэдүүлэхдээ эхнэр Салтанатыг үхүүлэх гэж зодоогүй санамсаргүй хэрэг гэж мэдүүлсэн. Мань Д.Сүндий ч санамсаргүй зодсон, гэхдээ аминд нь хүрээгүй л дээ.

Энэ удаагийн сонгуулийн дуулиан эхэлж байгаа энэ үед Д.Сүндий АН-ын байраар ойр ойрхон эргэлдэх болсон аж.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn