Н.Учрал: Жирэмсний дэвтэр, эх хүүхдийн ягаан дэвтэр, амбулаторийн карт, эхоны зураг бүгд цахим руу шилжинэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал эрүүл мэндийн бичиг, баримтуудыг И-Монголиа системд нэгтгэж буй талаар мэдээлэв.

Тэрбээр “Шинжилгээний гурван жилийн бүх архив И-Монголиа дээр байршина.

Би 2023 онд өвчний шалтгаанаар нилээн удаан эмнэлэгт хэвтсэн. Тэгсэн миний шинжилгээ ийм зузаан юм, заримыг нь олдоггүй байсан.

Тэгвэл гурван жилийн бүх шинжилгээний хариу, эмийн жор бүгдийг нь цахимд шилжүүлнэ. Улсын болон хувийн 800 гаруй эмнэлэг мэдээллээ хоорондоо болон И-Монголиатай солилцдог болсон.

Амбулаторийн карт, эхоны зэрэг дүрс оношилгооны зургууд бас цахимжсан.

800 гаруй эмнэлэг хоорондоо шууд эдгээр мэдээллийг эзний зөвшөөрөлтэй солилцдог болсон.

Жирэмсний дэвтэр, эх хүүхдийн ягаан дэвтэр бүрэн цахимжуулна” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn