Хөлдсөн, шаардлага хангахгүй 54 тонн тарилгын шингэнийг зах зээлд нийлүүлсэн гэж Эмийн сонсгол дээр мэдээллээ.
Тайвань улсаас оруулж ирсэн Пантоген 500 мг- 54 тонн тарилгын шингэнийг эхний байцаагч “мөстэй шар өнгийн шингэн, шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гаргасан бол 21 хоногийн дараа гэсгээж байгаад дахин өөр байцаагчаар шинжлүүлсэн байна. Дахин шинэжилсэн байцаагч нь шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргаснаар зах зээлд нийлүүлжээ. Уг хэрэг 2021 оны арванхоёрдугаар сард гарчээ. Шинжээчийн зүгээс уг хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэж үзэж байна.