Б.Энхбаяр:УИХ бол нэг даргын тушаал, дохио зангаагаар ажилладаг байгууллага биш

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 126 гишүүнтэй парламентынхаа талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Парламент бол олон ургальч үзэл, чөлөөт мэтгэлцээний талбар болсон ард түмний төлөөллийн байгууллага. УИХ-ын дарга бол УИХ-ын хуралдаан даргалагч болохоос УИХ-ын гишүүдийн дарга нь бол биш. УИХ-ын гишүүдийг ийм хууль бич, санаачил, ийм хуульд битгий оролц гэдэг этгээд бүр биш. УИХ дээр байгуулагдсан 60 гаруй Ажлын хэсэг нь УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох Байнгын хороодыг дотоодод нь хүчгүйдүүлэх, Засгийн газар ба парламентыг бодлогын зохиомол зөрчилд оруулах чиглэл рүү түлхэж байна. Надтай ярилгүй 7 ажлын хэсэгт оруулсан атлаа сүүлийн 8 жил ярьж, судалгаа хийж, хуулийн төслийг нь боловсруулсан Төрийн өмч, төрийн өмчийн компаний реформын ажлын хэсэгт оруулдаггүй. УИХ бол нэг даргын тушаал, дохио зангаагаар ажилладаг байгууллага биш. Ард түмэн гэдэг ганц даргатай төлөөллийн дээд байгууллага болно. 2024.11.15” хэмээжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn