Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто-д Монголын эрх ашгийг хангах шаардлага тавина

Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группын удирдлагуудад Оюутолгойн төсөлд Монгол улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар шаардлага хүргүүлэхээр болсон аж.

УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар 8-12-нд хийсэн Хянан шгалгах Сонсголын дараа “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан билээ.

Талуудын хэлэлцээний хүрээнд Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, эрх тэгш зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах зэргийг шаардлагаараа хөндөх ажээ. Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт хохиролтой байгааг шинжээчид дүгнэсэн, УИХ-аас энэ талаар олон шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжээгүй ирсэн байдаг.

Монгол улсын талд 53 хувийн өгөөж ирэх ёстой ч эдүгээ 30 орчим хувь байгааг ийнхүү 16 жилийн дараа голдиролд нь оруулахаар ажиллаж эхлээд байна. 2009 онд анх гэрээг хийж, түүнээс хойш арван зургаан жилд гэрээг сайжруулаад явалгүй улам муутгасаар ирсэн нь ийм байдалд хүргэсэн. Энэ удаа Г.Занданшатарын Засгийн газарт засах боломжийг нь нээлттэй сонсголоор гаргаж өгсөн.

Сонсголын үеэр уг гэрээний ил далд “но”-г мэдэж Монгол улсынхаа эрх ашгийн төлөө дуугарч чадаж байсан ч, Оюутолгойн ТУЗ-өөс хасагдсан Э.Баясгалан шиг мэргэжилтнээр Оюутолгой ХХК-д Монгол улсаа төлөөлүүлэх шаардлагатай нь харагдсан.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn