Монголд хавдарын өвчлөл их байгаагийн улмаас ХСҮТ ачааллаа даахгүйд хүрсэн. Тиймээс дараагийн ХСҮТ хэзээ баригдах вэ гэсэн асуулт тавигдаж буй. Соёлын ваучерийн 18 тэрбумыг шүүмжилсэн хүмүүс Хавдрын эмнэлгээ барих шаардлагыг ч тавьсан.
Тэгвэл ирэх жилийн төсөвт Хавдрын эмнэлэг барих төсөв суугдаагүй ажээ. Харин “Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлгийг барих зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр хийхээр “Бодь” групп шалгарсан тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.
Сүүлийн үед төрийн захиалгатай олон ажлыг “Бодь групп” хийж буй бөгөөд хамгийн том нь тус группын эхлүүлсэнБөөрөлжүүтийн цахилгаан станцад Улаанбаатар хотын босгосон бондоос 300 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн билээ.
“Бодь групп” нь “Голомт” банкны охин компани бөгөөд ТУЗ-ийн даргаар нь тус банкийг үүсгэн байгуулагч Д.Баясгалан ажилладаг.