Б.Солонгоо:Төр,захиргааны нэгдсэн байр барихад энэ жил 100 тэрбум төгрөг төсөвлөсөн

УИХ-ын Төрийн  байгуулалтын байнгын хороогоор 2025 оны улсын төсвийн 2 дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо, Богд уулын  Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн.

Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд ирэх жилүүдийн төсөвт үе шаттай хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ Зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана хэмээн хариуллаа.хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn