МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр улираан томилогджээ

Монголын чөлөөт бөхийн холбоо ээлжит их хурлаа өнгөрсөн бямба гарагт хийсэн гэнэ.
Энэхүү хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг улираан томилсон хэмээн энд мэдээллээ.

 


Өнгөрсөн 8 дугаар сард Олимпт оролцсон чөлөөт бөхийн шигшээ багийн бүх тамирчид медалиас мултарсан. Тэгсэн мөртөө Парист болсон энэхүү олимпод баахан дарга нар явсан нь шуугиан, хэрүүл дагуулж байлаа. Олимп үзэгчдийн суудалд Я.Содбаатар ч сууж байсан нь олон ч хүний шүүмжлэлд өртсөн. Түүнийг олон нийт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэдгээр мэдэхээс биш, Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч гэдгийг нь мэддэггүй гэсэн үг.
Гэвч ганц медаль аваагүй холбооныхон нь ажилдаа боломжийн дүн тавиад Я.Содбаатарыг улираан сонгож байгааг ойлгоход хэцүү юм.
Ер нь улстөрийн хүрээнийхэн энэ мэтээр нүүр тахалдаг спортын төрлүүдийн удирдлагыг гартаа атгах хэрнээ амжилт гаргадаггүй явсаар ирсэнд ялангуяа тэр спортынхон шүүмжлэлттэй ханддаггүй нь гайхмаар.
Монголын чөлөөт бөхийн холбоог 2024-2028 оны олимпийн циклд удирдах хүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Я.Содбаатарыг ийнхүү улираахдаа хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дахин сонгосон гэнэ

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn