Х.Нямбаатар: Ирэх “Playtime” наадмаас өмнө эрчим хүч, авто замыг шийдэж өгөхөөр ирлээ, хөгжим бол эрх чөлөө

“Playtime festival” наадам энэ сарын 4-7-ны хооронд Налайх дүүргийн шинэ талбайд болж өнгөрлөө. Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр хотын дарга Х.Нямбаатар тус наадмыг зохион байгуулагчдад Налайх дүүргийн 3 дугаар хороонд 50 га газрын эзэмших эрх олголоо.

Х.Нямбаатар “Сүүлийн 20 гаруй жил хөгжмийн наадмыг зохион байгуулж буй “Амьд хөгжмийн наадам” төрийн бус байгууллагынхаа хамт олонд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас 500 мянган мкв талбайн газар эзэмшүүлэх гэрчилгээг гардуулж байна.

Налайх дүүргийн шинэ талбайд цаашид олон жил энэ наадмыг хийх тул ирэх жилийн “Playtime”-аас өмнө энэ орчмын авто замыг шинээр тавьж өгье. Мөн автомашины зогсоол барина.

Энэ фестивалийг зохион байгуулахад эрчим хүчний асуудал хүндрэлтэй байгаа. Эрчим хүч, зам хоёрыг шийдэж өгнө гэдгээ хэлэхээр ирлээ. Дөрвөн өдөр дараалан залуучуудад уран бүтээлээ хүргэсэн бүх артистуудад баярлалаа гэж хэлье. Хөгжим бол эрх чөлөө” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn